Дэрэнчүүд амжилтаа баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Дэрэнчүүд амжилтаа баталгаажууллаа

 
Монголын Хөлбөмбөгийн Холбоо MCS Coca Cola компанитай хамтран өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хүслийн Лиг 2014” тэмцээн Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө.
 
Нийт 10 гаруй өсвөрийн хөлбөмбөгчдийн клуб 2 насны ангилалаар оролцсон энэ жилийн Хүслийн Лигийн шигшээ тоглолтууд өчигдөр болсноос Б.Гарьдмагнай дасгалжуулагчтай, Д.Мөнхчулуун эзэнтэй Дэрэн хөлбөмбөгийн клубын 17 хүртэлх насны хөвгүүдийн баг аваргын алтан медалийг хүртэж, олон улсын чанартай тэмцээнд оролцон хүрэл медаль хүртсэн амжилтаа бататгалаа.
 
17 хүртэлх насны ангилалын аваргын алтан медалийн төлөө Ц. Ганболд дасгалжуулагчтай Монголын Тэмүүлэл баг, Дэрэн багтай өрсөлдөж мөнгөн медалийн эзэн болсон юм. Хүүхэд – Хөлбөмбөг-Ирээдүй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Хүслийн Лиг 2014 тэмцээний 15 хүртэлх насны ангилалд Ц.Баасанжав ахлагчтай Дэрэн хөлбөмбөгийн клубын өсвөрийн хөлбөмбөгчид аваргын алтан медалийн төлөө Ганзориг дасгалжуулагчтай Улаанбаатар их сургуулийн тамирчидтай хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдөж, мөн л олон бөмбөгний зөрүүтэй алтан медалийн эзэд болжээ. Тэмцээний шилдэг хаалгачаар 15 хүртэлх насны ангилалд УБИС-ийн С.Пүрэвлхагва, Дэрэн клубын 17 хүртэлх насны ангилалын багийн хаалгач Ц.Эрдэнэжаргал нар шалгарсан бол шилдэг хагас хамгаалагчаар Дэрэн клубын Б. Батмөнх, Монголын Тэмүүлэл багийн Т.Ууганбаяр нар шалгарсан байна. Мөн шилдэг довтлогчоор Дэрэн багийн А. Тэмүүжин тэмцээний туршид нийт 20 бөмбөгийг эсрэг багийн хаалганд оруулснаар, Хараацай багийн Н. Анар нийт 10 бөмбөг оруулснаар тус тус шалгарсан байна. Шилдэг хамгаалагчаар Хоромхон багийн Б.Бүрнээбаяр, Монголын Тэмүүлэл багийн Д.Алтаншагай нар шалгарч, үе тэнгийн хөвгүүдээ манлайлсан байна. Дэрэн хөлбөмбөгийн клубээс энэ сард Deren Cup тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: Likenews.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж