Эх орны дөрвөн зүг найман зовхист суугаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа залуус хөгжлийн төлөө нэгдэн “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцохыг уриалж байна. 22-40 насны Монгол улсын иргэн та “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин есдүгээр сарын еснийг хүртэл шуудангаар болон цахим хаягаар ирүүлээрэй.
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумуудад ажиллан залуусын санал бодлыг сонссон юм. Ургамал сумын залуучууд орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг хөндөн гаргаж, шинэ шийдэл эрэлхийлэн хэлэлцэж байлаа. Хульжийн голоос дээш Аргалант сээрийн эхэнд байдаг Ургамал гэх уулын нэрээр нэрлэгдсэн Ургамал сумын дараа Дөрвөлжин суманд ажиллаж, залуусын оролцоог дэмжин ажиллаж буй удирдлагуудын санал бодлыг сонсчээ.