Дөрвөн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Дөрвөн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ

АНУ-ын Чикаго хотноо дэлхийн Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөлийн (ACBSP) 1.100 гаруй төлөөлөгч цуглан чуулж байна. Тус хуралд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, манай улсын эдийн засаг, бизнесийн сургуулиудын 30 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл энэ оны тавдугаар сард хуралдан АНУ, Мексик, Энэтхэг, Монгол гэсэн дөрвөн орны 22 коллеж, их, дээд сургуулиудад эхний магадлан итгэмжлэл, 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлийг баталгаажуулж АНУ-ын Чикаго хотноо өнөөдөр магадлан итгэмжлэлийн Батламжийг нь гардуулжээ.

Харин өнөөдөр Монгол  Улсын Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн тэргүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Этүгэн дээд сургууль Мандах бүртгэл дээд сургууль, Сан дээд сургуулийн удирдлагуудад олон улсын магадлан итгэмжлэлийн батламжийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

В.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж