Сангийн сайдад торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Сангийн сайдад торгууль ногдуулжээ

Засгийн газрын сайдууд дотроо хууль ёсыг ягштал мөрддөг гэх Сангийн сайд Ч.Улаан хууль зөрчсөн гэх үндэслэлээр торгууль хүлээжээ. Ийм шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн сайд Ч.Улаанд ногдуулсан байна.

Энэ нь Сангийн сайдын их, дээд сургуулийн захирлуудыг санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү дамжуулж, хэрэгжүүлэх ёстой гэх шийдвэртэй нь холбоотой аж. Арилжааны олон банк байхад Төрийн банкыг Сангийн сайд ийн илүүд үзсэн нь торгуулах шалтгаан болсон юм байна. Торгуулийн хэмжээ 960 мянган төгрөг аж. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, “13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, “13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтууд байдаг ч энэ бүхнийг Сангийн сайд зөрчсөн гэнэ шүү.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж