Энхийг сахиулагчдыг Төрийн одон, медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдыг Төрийн одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигийн дагуу өнөөдөр Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн 3 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медал, Энхийн төлөө медалийг, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон албаны бусад хүмүүс нийт 597 дайчинд Чингисийн талбайд шагнал гардууллаа.  

Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн штабын даргын орлогч, дайчилгааны офицер Доржпаламын Мөнхбат, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Үржээлийн Амгаланбаатар, Зэвсэгт хүчний хяналт шинжилгээ үнэлгээний газрын авто техникийн хяналтын албаны дарга Цагааны Энхтөр нарыг,

Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн орлогч Лувсаншаравын Дагвасүрэн, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн орлогч Намсрайн Гантөмөр, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн соёл хүмүүжлийн дарга Сосоржавын Төгсбаяр тэргүүтэй нийт 33 хүн,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн орон сууцны нярав Рагчаагийн Энхжаргал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн номын санч-нярав Шархүүгийн Саранчимэг, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн асрагч-үйлчлэгч Галсандоржийн Мягмарсүрэн, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн угаагч-индүүдэгч-үйлчлэгч Гүнтэвийн Батчимэг нарыг, 

Энхийн төлөө медалиар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн холбооны дарга Цэрэнхандын Эрдэнэбаяр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн техникийн офицер Пүрэвийн Хүдэрчулуун, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер Батсүхийн Ариунтунгалаг тэргүүтэй 557 хүнийг тус тус шагналаа. 

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж