“Оюутан цагдаа” 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

“Оюутан цагдаа” 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоожээ

Монголын Оюутны холбоо, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран өнгөрсөн долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэл “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Харин хөтөлбөрийн хаалтын ажиллагааг өнөөдөр Цагдаа олон нийтийн соёлын төвд хийлээ.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд 88 оюутан цагдаа 44 чиглэлд ажилласан байна. Тэд 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоожээ. Жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэхэд оюутан цагдаа нарын ажил чиглэжээ. Хөтөлбөр ч амжилттай хэрэгжлээ хэмээн талууд дүгнэсэн юм.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж