Португалийн хагас хамгаалагч Деко Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Португалийн хагас хамгаалагч Деко Монголд ирлээ

Португалийн шигшээ баг болон “Барселона”, “Челси” зэрэг дэлхийн томоохон клубын хагас хамгаалагч байсан, алдарт хөлбөмбөгчин Деко буюу Андерсон Луис де Соуза Монголд ирлээ.

Аваргуудын лигийн хоёр удаагийн аварга тэрээр “Tiger street football”-ийн хүрээнд манай улсад ирээд байгаа юм. “Tiger street football” нь Сингапур, Камбож, Монгол гэсэн гурван улсыг дамнан зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтын хуваарийн дагуу эхний тоглолт Камбожид болсон билээ. Уг тоглолтод Монголын баг дөрөв болон зургадугаар байрт шалгарчээ. Тэгвэл хоёр дахь тойргийн тоглолт нь Улаанбаатар хотноо болж байгаа юм. Харин сүүлийн шатны тоглолт нь ирэх сарын 6-нд Сингапурт болсноор 40 мянган ам.долларын эзэн баг тодорно. Декогийн хувьд тэмцээний шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг шалгаруулах гэнэ. Уг тэмцээний үеэр шилдэг зургаан тоглогчоос бүрдсэн багийнхан Деко болон түүний найзууд болох дэлхийн хөлбөмбөгийн супер одуудтай нөхөрсөг тоглолт хийх аж. Хоёр дахь жилдээ болж буй уг тэмцээний хүрээнд өнгөрсөн жил Фабио Каннаваро ирээд байсан юм. Хэвлэлийн хурлын үеэр Деко Монголд ирсэндээ тун их баяртай байгаагаа хэлээд манай улсад хөлбөмбөгийн спортыг илүү өндөр төвшинд хөгжүүлэхэд өөрийн зүгээс бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдгээ дуулгав. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсаны дараа Испанийн “Барселона” клубийн хөгжөөн дэмжигчидтэй уулзсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж