ОХУ-ын Челябинск хот жүдо сонирхогчдын анхаарлын төвд хэвээр байна. Дэлхийн 110 орны 700 орчим шилдэг тамирчин хуран цуглаад байгаа Челябинск хот жүдо бөхөөр амьсгалсаар.
Жүдогийн зуу зуун гайхамшигт бөхчүүд хурсан энэ хотын гудамжийг Монголын жүдочдоос тодорсон анхны дэлхийн аварга, Афины олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын зураг бүхий ДАШТ-ий сурталчилгааны самбар чимжээ. Аргагүй л дэлхийн бөх юм даа.
Б.БАЯР