Х.Алтай эрх мэдлээ хэтрүүлсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Х.Алтай эрх мэдлээ хэтрүүлсэн байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Монголын хөрөнгийн бирж”-ийн  2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар Монголын хөрөнгийн биржийн тухайн үеийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэн, 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна. 2011-2013 оны хооронд “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар Х.Алтай, дэд захирлаар Г.Саруул нар ажиллаж байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа халагдсан юм. Тэгвэл тэд  МХБ-ийн удирдлагаар ажиллаж байх үедээ ажлын  урамшуулал нэрээр цалингааа хоёр сар болон түүнээс дээш сараар тооцуулан авдаг байсан нь шалгалтаар тогтоогджээ.  Мөн дарга нарын нь утасны төлбөр, шатахууны зарцуулалт хэтэрсэн, олон улсын хэрэглээний картыг зориулалтын бусаар ашигласан зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс дээр хүмүүсээр 67 сая төгрөгийг төлүүлэх шийдвэрийг мэргэжлийн хяналтын байцаагчид гаргасан байна.

О.САРНАЙ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж