Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа үнэтэн

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа үнэтэн

 

26.08.2014. АНУ.  Бао-Бао нэртэй хульсны баавгай Вашингтоны үндэсний  цэцэрлэгт хүрээлэнгийн модонд зүүгдэн байгаа нь. Тэрээр саяхан төрсөн өдрөө тэмдэглэсэн  юм. Хятад нэр нь “Үнэт эрдэнэ” гэж орчуулагдах  хулсны баавгай өөрөөсөө том гурван давхар бялууг төрсөн өдрийн бэлгэндээ авсан байв.  Жимсний зүсмэлүүдийг  жимсний шүүсэнд  хөлдөөн хийсэн бялууг нь  амтат төмс, луувангаар чимсэн байв. Оройд нь тавьсан  “1” гэсэн тоог ч идэх амттанаар хийжээ.

 

Хятадад үйлдэгддэг уламжлалт жуажоу ёслолыг  хийсэн байв. Тэр ёслолоор хүүхдийн өмнө элдэв эд зүйл тавиад сонголтоор нь ирээдүйг нь тодорхойлдог Хулсны баавгайн хувьд ёслолыг  шинэчилсэн байлаа.  Эхлээд гурван зурагт хуудас зуран сонголтыг хийлгүүлжээ.  Бао-Бао урт насны билгэдэл болсон тоор жимсний зурагтай хуудсыг сонгосон гэнэ. Гэхдээ дараа нь бусад зурагт хуудсуудаар нь тоглосон байлаа.  Фото: Pablo Martinez Monsivais / AP / East News

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж