Тулгамдсан асуудалдаа нийтийн анхаарлыг хандуулна

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Тулгамдсан асуудалдаа нийтийн анхаарлыг хандуулна

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллалаа. Сумын 12 жилийн сургалттай Ерөнхий боловсролын сургуульд 600 гаруй хүүхэд суралцдаг. Энэ нь бусад сумтай харьцуулбал өндөр тоо бөгөөд  боловсролын салбарт түлхүү анхаарч байгааг нь илэрхийлнэ. Үүгээр зогсохгүй сумаа өргөжүүлж, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх хүсэлтэй залуус тус суманд олон. Тэдний хамгийн гол асуудал бол ундны ус. Залуус төслөөр дамжуулан энэ асуудалд  нийтийн анхаарлыг  хандуулж, шийдэл олох зорилготой байна. Мөн нутаг усныхаа онцлогийг ашиглан сумынхаа хөгжлийг эрчимжүүлж, шинийг санаачлахад залуусын оролцоо хамгаас чухал гэдгийг залуус ойлгожээ.

Дашрамд дурдахад UBS телевизийн Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох,  шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн үйл явц  орон даяар өрнөж байна. Төсөлд 22-40 насны Монгол улсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Бүртгэлийн материал болон эсээг есдүгээр сарын еснийг хүртэл шуудангаар болон  цахим  хаягаар ирүүлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж