“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн ирэх есдүгээр сарын 10-н буюу Хэлмэгдэгсдийн өдөр “Одоо болно оо, хамтдаа зогсооё” нэртэй тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаалыг Чингисийн талбайд хийх гэнэ. Мөн тус хөдөлгөөнийхөн Засгийн газрын сайд нарыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд гомдол мэдүүлсэн байна.
В.ТУЯА