Төсөлд идэвхтэй оролцож хамтдаа хөгжихийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Төсөлд идэвхтэй оролцож хамтдаа хөгжихийг уриаллаа

UBS телевиз Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох, шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төсөлд 22-40 насны Монгол улсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Уралдаанд орох хүсэлтийг есдүгээр сарын 9-нийг хүртэл шуудангаар болон цахим хаягаар хүлээн авч байгаа юм.

Төслийн агуулга, зорилго, мэдээллийг орон нутагт хүргэж залуусын үзэл бодол, санал санаачилгыг дэмжин мэдээлэл түгээх зорилгоор яваа уран бүтээлчдийн баг Төв аймгийн Баянцагаан, Лүн суманд ажиллалаа. Баянцагаан Монгол улсын ууган сумдын нэг. Өдгөө 1400 гаруй хүн амтай энэ суманд шилжин ирэх иргэдийн тоо ч нэмэгдсээр байна. Дэд бүтцийн шийдэл, байршил, байгалийн тогтоц сайхан учраас энэ нутагт иргэд ирж суурьшсаар. Эндхийн залуус “Сумын залуус хөтөлбөр”-т идэвхтэй оролцсон байна. Харин одоо “Улс төрд Шинэ манлайлагч” төсөлд нийтээр оролцож, сум орон нутгаа хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж байна.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж