Цэцэрлэгт явмаар байна

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Пүрэв гариг буюу наймдугаар сарын 28-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Цэцэрлэг сургуулийн асуудал эцэг, эхчүүдийн хувьд бухимдал үүсгэсэн, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнынханд асуудал үүсгэсэн том сэдэв байсаар байна. Жилийн жилд, намрын намар энэ сэдэв бөөгн хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнүүлдэг ч цоожтой хаалганы цаана ганцаар үлдэх хүүхдийн тоо буурахгүй байгаа юм. Долоо хоног хонон өнжин оочирлон бүртгэлийн өдөр дугаар аван ороход "Уучлаарай, таны хүүхдийг нас хэтэрсэн байна. Бид 2-2,6 настай хүүхдүүдийг авч байгаа. Гэтэл таны хүүхдийн нас 2,9, 2,11 хүрч. Тиймээс манай цэцэрлэгт бүртгүүлэх боломжгүй юм." гэсэн хариу авсан эцэг, эхчүүд олон байна.

Үнэхээр тэр буцсан иргэд яах вэ? Ихэнх нь залуу гэр бүлүүд. Орон сууцны зээлтэй, дээр нь хүүхэд бага байдаг. Ажил хиймээр байдаг. Хувийн цэцэрлэгт өгье гэхээр төлбөрийг нь дийлэхгүй. Энэ мэтчилэн асуудал энэ долоо хоногт үргэлжилсээр байна.

Яамнаас гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байгаа тоо гарчээ. Тодруулбал, энэ жил 54 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй юм байна. Түүнчлэн энэ онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30.586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орох аж.

Ягаан Уруул@ZulaaDuuya  Ээ көөркийн бээ? "@ManlailagchMN: "Цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй хүүхдүүд #SandBucketChallenge хийж байна. " pic.twitter.com/qGfGizfYGe"


Ganzorig Vanchig@ganzorigv Цэцэрлэгийг оочер. Сүүлд архины хорионы дараа, дээхнэ бол Австри гуталд ингэж оочерлодог байсан санана

Энэ нээрээ арай л байнаа!!!!!!!!

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ:

Их эмч Хатагин Батчулууны Гэрэлт-од зөвлөгөөг хүргэж байна.

ДЭМБ цахилгаан тамхи татахыг ХОРИГЛОЖ байна. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс цахилгаан тамхийг (E-Zigarette) татдаг. Ц-тамхи нь бага судлагдсан учир биенд хортой байж болох өндөр магадлалтай тул өсвөр насныхан болон жирэмсэн эмэгтэйчүүдэд татахгүй байхыг ДЭМБ зөвлөж байна. 10 сарын 13-18-д Москвад ДЭМБ-ийн "Цахилгаан тамхи"-ны тухай конгресс болно. Түүгээр цаашид цахилгаан тамхины хор уршиг, агуулагдах никотины талаар, цаашид татахыг зөвлөх, эс зөвлөхийг шийдэх юм байна. гэсэн зөвлөгөөг иргэдэд өглөө.

 

ФОТО МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг нээлтээ хийлээ. Тус эмнэлэгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар барьж байгаа бөгөөд гэгээнтэн өчигдөр “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ээ хүлээлгэн өглөө. Тэрээр 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэгээ барьж эхэлсэн бөгөөд эмнэлэг бүхэлдээ сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар босчээ. "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах гэнэ. ЭНЭШТ-ийн хяналтад одоогоор цусны хорт хавдартай  гэх оноштой 700 гаруй хүүхэд байдаг аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа байдаг. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны  дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийж байгаа Ажиа гэгээнд нийт монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг  өргөн дэвшүүлье.

Baika Puntsag@baikap Анхны зургаар энэ нь эмнэлгийн орой буюу дээд давхар байх байлаа.

 

Э. Амарсайхан@Amaraasport  Tiger Street Football эхэлж байна.Маргааш Деко ирнэ.

 

Г.Дэлгэрмаа@Delgermaa007  УБ-н машинуудын 50% нь хөдөлгөөнд оролцож буй хэрнээ ачаалал өндөр байгаагаас авч үзвэл ШИНЭ ХОТ л хэрэгтэй байна!!!

 

Eku@Eku_B  Хэмнэлт л гэе даа… Иймхэн ечуухэн ухамсартай улсууд бид чинь…

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж