Ц.Цэрэннадмид ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

-63 кг-ын жинд барилдаж буй Ц.Цэрэннадмид Италийн бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.-

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдсан Ц.Цэрэннадмид Италийн Эдви Гвенд торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Түүний хувьд эхний тойрогт хийлж, Киргизстаны бөх Абдилманапыг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгараад байсан. Удаах барилдаанаа Италийн бөхтэй хийсэн ч торгуулиар ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгалаа. Түүнийг ялсан тохиолдолд шөвгийн наймд шалгарч, хэсгийн аваргын төлөө барилдах байсан юм.

Ийнхүү өнөөдөр манай гурван бөх дэвжээнд гарсан ч тэмцээнээ эхний тойргуудаас өндөрлүүллээ. Ц.Цэрэннадмидын хувьд шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүлэв.

Маргааш буюу тэмцээний тав дахь өдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70, -78 кг жингийн барилдаан болно. Эмэгтэйчүүдийн -70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдана.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж