Майкл Жордан Федерерийн тоглолтыг үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Майкл Жордан Федерерийн тоглолтыг үзжээ

Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн өнгөрөгч даваа гаригт Нью-Йорк хотноо эхэлсэн. Ирэх есдүгээр сарын 8-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид ганцарчилсан, хосын, холимог хосын төрөлд өрсөлдөж байна.

Америкийн домогт сагсанбөмбөгчин асан, бизнесмэн Майкл Жордан мягмар гаригт (08.26) Швейцарийн Рожер Федерерийн эхний тойргийн тоглолтыг үзэж сонирхжээ. Мөн тоглолтын дараа тэд халуун яриа өрнүүлсэн байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин" гэсэн өргөмжлөлийг хүртсэн Майкл Жордан өдгөө бизнес хийхийн хажуугаар "Шарлотт Бобкэтс" багийн эзнээр ажиллаж байна.

 

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж