Гиннесс: Дэлхийн улс төрийн дээд амжилтууд

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Гиннесс: Дэлхийн улс төрийн дээд амжилтууд

1955 оны наймдугаар сарын 27-ны өдөр Их Британид Гиннессийн дээд амжилтын ном  анх удаа хэвлэгдэн гарсан байлаа. Ном нь жилийн эцсээр бестселлер болсон юм.

 

Одоо уг ном жил бүр дэлхийн 100 онд 23 хэлээр хэвлэгдэн гардаг. 2005 онд 100 сая дахь ном нь зарагдсан байлаа. Өнгөрсөн 59 жилийн хооронд уг номонд  улс төрийн олон дээд амжилт  бүртгэгдснээс 10-ыг нь та бүхэнд танилцуулж байна.

 

 

Хамгийн залуу төрийн тэргүүн нь Хойд Солонгосын лидер Ким Чен Ун. Ким Чен Ирийн гурав дахь хүү эцгийгээ нас барсны дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд “агуу залгамжлагч” гэж зарлагджээ. Түүнийг одоо яг настай нь тодорхой хэлэх боломжгүй. 1982, 1983, 1984  онд төрсөн гэж янз янзаар бичигддэг. EPA/KCNA

 

 

 

Эрх баригч хаадаас хамгийн өндөр настай нь 90 хүрээд байгаа Саудын ван Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд юм. Тэрээр 2005 оны наймдугаар сарын 1-нд 81 настайдаа хаан ширээнд суужээ. EPA/MAYA VIDON

 

 

 

Хамгийн олон орнуудын тэргүүн нь Их Британийн хатан хаан II Елизавета ба түүний засаг 16 оронд тогтсон байгаа. Хатан хаан хэдийгээр улс төрийн засаггүй ч гэсэн түүний бэлгэдлийн, ёслолын үүргийг нь Британийн хамтын нийгэмлэгийн15 орон ба Их Британи болон түүний далайн чанадах 14 газар нутгийн нийт  128 сая гаруй  оршин суугчид хүлээн зөвшөөрдөг. AP Photo/Lefteris Pitarakis

 

 

 

Хамгийн алдартай улс төрийн твитийг Барак Обама 2012 оны сонгуульд ялаад бичжээ. “Дахиад дөрвөн жил” гэсэн бичлэг, өөрийн эхнэр Мишелийг тэвэрсэн зураг нь 24 цагийн дотор 771 635 ретвит авсан юм. twitter.com/BarackObama

 

 

 

Дэлхийн хамгийн баян захирагч бол Тайландын хаан Пумипон Адульядет (Рама IX). Forbes сэтгүүлийн үнэлгээгээр, түүний хувийн хөрөнгө нь $30 тэрбум ам.доллар. AP Photo/Apichart Weerawong

 

 

 

Засгийн эрхэнд хамгийн удаан байсан дээд амжилтын эзэн нь Фидель Кастро. Кубын  хувьсгалын лидер засгийн эрхэнд 49 жил 10 сар 3 хоног байжээ. Түүнээс илүүтэйгээр зөвхөн хаад л  төр барьж ирэв. ИТАР-ТАСС/EPA/ROBERTO CHILE/CUBADEBATE

 

 

 

Фидель Кастрогийн амь насанд халдах оролдлого хамгийн олон удаа хийгдсэн байв. Түүнийг зайлуулахаар 638 удаа хуйвалдаан зохион байгуулагдаж байжээ. Хэрэглэх гэсэн аргууд нь янз бүр байлаа. Тэсэрч дэлбэрдэг тамхи, хортой эм, хортой үзэг, өвчний нянтай усанд шумбах хувцас, далайн хясааны  маягаар бэлтгэсэн тэсрэх төхөөрөмж гэх мэтээр түүнийг хөнөөх гэжээ. AP Photo/Robert Schutz

 

 

 

Сиримаво Бандаранаика анхны бөгөөд хамгийн урт хугацаанд засаг барьж байсан эмэгтэй. Тэрээр гурван удаа Шри-Ланкийн ерөнхий сайдаар нийтдээ 18 жилийн турш ажиллажээ. AP Photo

 

 

 

Мария Эстела Мартинес де Перон дэлхийн түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч. Тэрээр Аргентиныг өөрийн нөхөр бөгөөд ерөнхийлөгч Хуан Пероныг1974 оны долдугаар сарын 1-нд  нас барсны дараа толгойлсон юм.Энэ эмэгтэй ерөнхийлөгчийн суудал хоёр жил хүрэхгүй хугацаанд байгаад 1976 оны гуравдугаар сарын 24-нд цэргийн эргэлтээр тушаалаасаа буужээ. © AP Photo/Daniel Ochoa de Olza

 

 

 

Center for Responsive Politics төвийн үнэлгээгээр АНУ-ын 2012 оны ерөнхийлөгчийн болон Конгрессийн сонгууль хамгийн өндөр  зарлагатай болжээ. Сонгуулийн зардал нь нийлээд зургаан тэрбум доллар болжээ. Холбооны сонгуулийн комиссийн мэдээгээр, нэр дэвшигчид болох Барак Обама ба Митт Ромнихоёр секундад тутам адилхан $30,33 доллар зарцуулж байжээ. AP Photo/Ahn Young-joon

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж