Суперменийн ном $3,2сая доллараар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Суперменийн ном $3,2сая доллараар зарагдлаа

Action Comics No 1 (1938) комикст  анх удаа Супермен  гарч ирсэн юм. Анхны номын нэг  хувь нь $3,2 сая доллараар зарагдсан комиксийн худалдааны түүхэн дээд амжилтыг тогтоолоо гэж The Guardian сонинд бичжээ.

Цуглуулагч нар энэ номыг их үнэлдэг байна. Учир нь энэ номоор супер бааатруудын түүх эхэлсэн гэж үздэг ажээ. Энэ удаа номоо худалдсанСиэтл хотын комиксийн дэлгүүрийн эзэн Даррен Адамс түүнийг хэдэн жилийн өмнө долоон оронтой тооны  мөнгөөр худалдан авсан байжээ.

 

Адамсийн худалдсан ном сайн хадгалагдсан байв. Түүний эхний эзэн нь номыг  Баруун Виржиниа мужийн уулан дахь байшиндаа хар модон хайрцганд олон жил хадгалж иржээ. Мэргэжилтнүүд анхны хэвлэлтээс 50-100 ном үлдсэн гэхдээ хоёрхон Action Comics No 1 1938 ном л сайн хадгалагдсан гэдэг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж