Фото: Marjo van Diem / Flickr
Швейцарийн эрх баригчид Оросын эсрэг авч буй эдийн засгийн хоригийн жагсаалтдаа 11 хүний нэрийг шинээр оруулсан байна. Мөн Оросын таван банкны оролцоог зах зээлдээ хязгаарлах гэнэ. Шинэ хоригоор цэргийн зориулалтын импортыг хориглож, нефтийн салбарын тоног төхөөрөмжийн экспортыг явуулахгүй болж байна. Хориг арга хэмжээ наймдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхлэх юм.
Өмнө нь Оросын хоригт хамаарагдаагүй Швейцарь Европын холбооны үйлдвэрлэгч нарт тэндээс реэкспорт хийхийг зөвшөөрөөгүй билээ. Үүнээс гадна Швейцарь 87 хувь хүн ба 20 байгууллагын эсрэг хориг арга хэмжээг авсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР