Жүжигчин Аглуу &#34Эх орны дуудлага&#34-ыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Жүжигчин Аглуу &#34Эх орны дуудлага&#34-ыг эхлүүллээ

“Х Түц” продакшны захирал, гавъяат жүжигчин Л.Баттулга буюу жүжигчин Аглуу, цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгохүүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ.

"Эх орны дуудлага" шинэ дуэлийг үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авсан тухайгаа мэдэгдээд дараагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудсан юм. Ингээд найруулагч Н.Наранбаатарын дуудлагыг хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж