-63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг Шведийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.-
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Ice Arena”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдсан Б.Мөнгөнчимэг хоёрдугаар тойрогт Шведийн Хермансст вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа. Б.Мөнгөнчимэг эхний тойрогт ОХУ-ын Марта Лабазинаг нэг торгуулиар ялсан ч удаах тойрогт Шведийн бөхөд ялагдан дэлхийн аваргыг өндөрлүүллээ.
Энэ жинд Ц.Цэрэннадмид барилдаж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогт хийлсэн бөгөөд дараагийн тойрогт Киргизстаны Абдилманаптай барилдана.