Их сургуулийн төлбөрийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Их сургуулийн төлбөрийн эргэн тойронд

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан боловсролын салбарын асуудал хүн бүрийн анхаарлын төвд байгаа билээ. Тэр дундаа их дээд сургуулийн төлбөр эцэг, эх оюутан бүрт хамааралтай юм. БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа бодлогод их дээд сургуулийн төлбөрийн өсөлтийг инфляциас хамааран 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар болсон юм.

Гэтэл сургалтын төлбөрийн дундаж өсөлт энэ жил 12-13 хувьд хүрчихээд байна. Тэгвэл хамгийн их өссөн нь АШУИС-ийн байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхээс даруй 26 хувиар өсчээ.

Төлбөрийн нэмэгдлийнх нь талаар тус сургуулийн захирал Г.Батбаатараас тодруулахад “Манай сургууль урьд нь сургалтын төлбөрөө кредит цагаар тооцдоггүй байсан бөгөөд энэ жилээс эхлэн сургалтын төлбөрөө кредит цагаар  тооцох болсноор ийн нэмэгдэж байгаа” гэлээ.

АШУҮИС- н 1 кредит цагийн төлбөр  52.550 болсон  бол 1 жилд оюутан 30-41 кредит цагийн хичээл сонгон суралцдаг гэхээр жилийн төлбөр нь дунджаар  2.200.000 болж байгаа ажээ.Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа дэлхийд хамгийн өндөр өртгөөр эзэмшидэг мэргэжил бол анагаах ухааны салбарынх байдаг. Гэтэл манай улсын хувьд энэ нь эсрэгээрээ бараг л хамгийн хямд байдаг хэмээж байв.

Манай улсын хэмжээнд анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг 16 их дээд сургууль байдаг бөгөөд тэдгээр сургуулийн төлбөртэй харьцуулахад харьцангуй бага гэдгийг удирдлагууд нь хэлсэн юм.

Мөн их дээд сургуулиудын сургалтын төлбөр нь оюутан хэддүгээр курст сурч байгаагаас хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд хамгийн өндөр төлбөрийг шинэхэн элсэгчид болох нэгдүгээр курсын оюутнууд төлдөг ажээ.

Орсон сургууль бүрийн хананд “Голомт банк дансны дугаар ……………………………… төлбөрөө бүрэн хийнэ үү” гэсэн бичиг өлгөөтэй байсан юм.

Заасан хугацаанд нь оюутнууд төлбөрөө төлж хичээл сонголтоо хийхгүй бол 1 кредит цагийн торгууль төлж байж хичээл сонголтоо хийдэг, хичээл сонголтоос хоцорсон оюутнууд кредит цагаа гүйцээхийн тулд хэний ч сонгоогүй багшийг сонгох гээд асуудал их бий аж.Мөн оюутнууд хэлэхдээ сургалтын төлбөр өссөнийхээ хирээр сурах орчин нөхцөлөө сайжруулмаар байна гэлээ.

Улсын гэх тодотголтой 3 их сургууль дээр төлбөрийн өсөлтийг авч үзвэл…..

Эх сурвалж: www.eagle.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж