Ерөнхийлөгч хичээл заана

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай. Энэ  жил ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн” сэдвээр хичээл  заах юм байна.

Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч “Дэлхийн дулаарал ба Монгол”, “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр  хичээл зааж,  хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ.

Өнөө жилийн хувьд  үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол  Улсын Ерөнхийлөгчийн заах   хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм  болсон хүүхэд бүрийг дэмжсэн,  хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд  мэддэг зүйлээр  нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж   болгодгийг  нотолсон хичээл болох юм байна. 

О.САРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж