Монгол маркетерууд Сингапурыг зорино

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

Монгол маркетерууд Сингапурыг зорино

Монголын маркетингийн холбоо, Маркетинг сэтгүүл хамтран "Дэлхийн туршлагыг монголдоо" уриан дор Монгол маркетеруудынхаа мэргэжлийн ур чадвар, туршлага, сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Сингапур улсын Сингапур хотноо 2014.09.23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах, азийн хамгийн том "Spikes Asia" фестивальд Монгол улсыг төлөөлөн албан ёсны эрхтэйгээр оролцох боломжийг бизнесийн байгууллага, та бүхэнд олгож байна. 

“Spikes Asia” фестивальд жил бүр азийн 19 орны 1800 гаруй төлөөлөгч нар оролцдог ба бидний сайн мэдэх Твиттер, Фэйсбүүк, Огилви зэрэг компаниудын маркетингийн захиралууд илтгэл тавьж, маркетингийн тулгамдсан асуудлаар хэлэлцэж, принт, дижитал, пр, дизайн зэрэг 20 категорит  маркетингийн шилдэг кейсийг шалгаруулах ба үзэсгэлэн зохион байгуулагддаг. Хамгийн сонирхолтой нь азийн хамгийн шилдэг маркетингийн мэргэжилтэнүүдээр танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой юм. 2014 оны хувьд Монгол улсыг төлөөлөн 15 маркетерын бүрэлдэхүүнтэй баг ‘Spikes Asia’ фестивальд оролцох ба бүртгэлийн хугацаа 9 сарын 5-нд дуусах болно. Та Монгол улсын маркетингийн салбараас SPIKES ASIA фестивальд анх удаа оролцох багийн бүрэлдэхүүнд амжиж багтаарай.

Spikes Asia 2013 онцлох мөчүүд:

Дэлгэрэнгүй мэдээлэл:

www.spikes.asia

88081322

88028812

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж