WSJ: Malaysia Airlines ажилчдынхаа дөрөвний нэгийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

WSJ: Malaysia Airlines ажилчдынхаа дөрөвний нэгийг цомхотгоно

 

Malaysia Airlines нисэхийн компани  ажилчдынхаа дөрөвний нэгийг цомхотгохоос гадна Хятад, Европт хийгдэж байгаа ашиггүй нислэгүүдээс татгалзана  хэмээн The Wall Street Journal сонин бичсэн байна.  Нисэхийн компани зохих мэдэгдлийг энэ долоо хоногт хийх гэнэ.

 

Малайзийн улсын хөрөнгө оруулагч Khazanah Nasional хоёр ч агаарын хөлгөө алдаад байгаа Malaysia Airlines компанийн шинэчлэлийн төлөвлөгөөг боловсруулжээ.

 

Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний дагуу Malaysia Airlines  Европ ба Хятадад хийж байгаа ашиггүй чиглэлийн нислэгүүдийг зогсоохоос гадна орон тооны цомхотгол хийх ажээ. Бараг 20 мянга орчим хүн ажлаасаа халагдах бололтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж