Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа Унгарын Каракасыг базари үнэлгээгээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр хэсгийн аваргын төлөө Бразилын Силватай оноолт таарчээ. Дэлхийн аваргын алт (2013), хүрэл (2011) медальт Рафаэль Силвагийн хувьд С хэсгийг тэргүүлэн барилдаж байна.
ОУХМ Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, Израйлийн бөх Камила Минакаваг ялснаар шөвгийн 16-д шалгараад байсан бөгөөд Унгарын Каракасыг ялснаар шөвгийн наймд шалгарлаа.