Уул уурхайн яам, Эрдэс Тавантолгойн удирдлагууд энэ ондоо багтаан Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэл эрхэлдэг “Чалко” компанид тавьсан өрөө дарахаар төлөвлөөд байгаагаа дахин дуулгав.
Өнгөрсөн хавар “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын үлдэгдэл болох 140 сая ам.долларыг тавдугаар сар гэхэд төлж дуусна гэж мэдэгдэж байсан боловч нүүрсний үнийн уналтаас болоод өр төлөх хугацаа сунжирсаар байгаа аж.
Өнөөдрийн байдлаар “Чалко”-гийн өраас 110 сая ам.доллар төлөх үлдээд байгааг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэллээ. С.Батболдын Засгийн газар Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, түүнийгээ “Эх орны хишиг” хэлбэрээр иргэдэд тараачихсан билээ. Энэ өр эдийн засагт дарамт болж, нүүрсний үнийг унагахад нөлөөлж байгаа гэж мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Ямар ч байсан салбарын сайд “Чалко”-гийн өрийг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаагаа өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа.
М.ЯЛАЛТ