Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт гоц мөргөж, удаах барилдаанд Киргизийн бөх Жанибековийг торгуулиар яллаа. Тэрээр дараагийн тойрогт ОХУ-ын Муса Могушковтой барилдахаар оноолт таарчээ.
73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир Японы Шохэй Онотой, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар эзэн орны тамирчинтай шөвгийн 16-д өрсөлдөх эрхийн төлөө барилдана.
Японы Шохэй Оно өнгөрсөн жилийн дэлхийн аваргад энэ жиндээ түрүүлсэн бол ОХУ-ын Муса Могушков дэлхийн аваргын хүрэл медальтай.