Apple компани өнгөрсөн баасан гаригт цөөн тооны iPhone 5 загварын ухаалаг гар утасны батерейг сольж өгөхөөр болсон тухайгаа зарлажээ.
Энэхүү солих батерей бүхий ухаалаг гар утсуудыг 2012 оны есдүгээр сараас 2013 оны нэгдүгээр сарын хооронд худалдаалсан ба тусгай сериал дугааруудаар нь таних боломжтой юм байна.
Эдгээр гар утсууд нь гэнэт цэнэг нь дуусах, цэнэглэж дууссаны дараа огцом цэнэг нь багасах, олон удаа цэнэглэхэд шаардлагатай болдог зэрэг асуудлуудтай байгаа ба үнэ төлбөргүйгээр шинэ батерей хийж өгөх юм байна.
Батерей солих ажлыг АНУ болон Хятад улсад байрлах албан ёсны дэлгүүрүүдээрээ дамжуулан хийх ба энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.
Т.БИЛГҮҮН