HTC Desire 510 ухаалаг утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.27-нд нийтлэгдсэн

HTC Desire 510 ухаалаг утсаа танилцууллаа

Ухаалаг гар утасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг HTC компани бас нэгэн ухаалаг гар утсаа танилцууллаа.

HTC Desire 510 загварын уг ухаалаг гар утас нь супер хурдан 4G сүлжээг хэрэглэгчдэд хүргэх гэдгээрээ онцлог юм байна.

4.7 инчийн дэлгэцтэй учир видео үзэх, тоглоом тоглох, интернэтэд хайлт хийх зэрэгт илүү таатай эвтэйхэн, Qualcomm-ын хамгийн сүүлийн үеийн quad-core 1.2 GHz Snapdragon™ 410 процессортой аж.

Европын орнууд болон Азид зэрэг худалдаанд гаргах ба цагаан, саарал гэсэн өнгөний сонголттой байх юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж