Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 3,178 ширхэг хувьцаа арилжигдаж, 8,770,676.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 2,892 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,174,286.00 төгрөгийн, “Б” самбарт 6 компанийн нийт 286 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,596,390.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,778.17 нэгж буюу 1.28 %-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор туршилтын журмаар нэвтрүүлж буй “MSE ALL” нэгдсэн индекс 995.62 нэгж болж 0.08%- иар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: http://mse.mn