Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. 2014.08.26
1. НЭМҮТ-өөс зохион байгуулж буй хот суурин газрын амьсгалын замын харшлын шалтгаант шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтыг бууруулах аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг нэгтгэн хүргүүллээ. Нийт 642 хүн сургалт, сурталчилгаанд хамрагдсан ба нийт 68 м3 шарилж, лууль зэрэг зэрлэг ургамлуудыг ачиж, тээвэрлэн зайлуулсан байна.
Жилдээ 300-400 хүн харшлын өвчнөөр оношлогдож байгаагийн дийлэнх нь 15 хүртлэх насны хүүхэд байна. Ургамлын харшлаас царвангийн гаралтай шарилжны харшил ихэнх хувийг эзэлдэг.
2. Хөхөөр хооллолтын тайланг нэгтгэн хүргүүллээ. Тус хугацаанд төрөх тасагт нийт төрсөн 64 нярай 100% ангир уургаа амлан хөхөөр хооллосон байна. Нийт 591 хүнийг сургалтанд хамруулсан. Хүүхдээ эхийн сүүгээр эрүүл саруул өсгөж буй 16 ээжийн туршлагыг судлуулсан байна.
3. Аймгийн Засаг даргаас ИТХ-д хэлэлцүүлэхээр тусгагдсан тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажлын тайланг холбогдох зураг баримтын хамт хүргүүллээ.
4. ТВ-10 телевиз мэдээлэл авч эхэлсэнтэй холбоотой амрах үед хийгдэлгүй үлдсэн нэвтрүүлгүүдээ 7 хоног бүр шахан хийлгэхээр тохирсон. Эхний нэвтрүүлэг золгүй тохиолдлоор Мөнхсүндрэл ӨЭМТ-тэй хамтран хийгдэхээр, Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх ЭМЯ-наас гаргасан сэрэмжлүүлэг, холбогдох мэдээ мэдээллийг ТВ-10-т бэлдэн өглөө.
5. Цэцэрлэг сургуулийн эмч нарт 3 чиглэлээр мэдээлэл хийлээ. 8 сургуулийн эмчид цахим хэлбэрээр ЭМДовтолгооны сургалтын лекцийг өглөө.
6. Хүүхдийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлөөс эх, хүүхдийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарсан хэрэгжүүлэх шийдвэрийг БОЭТ-д хүргүүллээ.
7. БОЭТ-н халдвартын тасгийн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаад 2014 оны 7 сарын 20-нд нас барсан Улаанбаатар хотын харъяат Г.Үүрцайхын эхийн эндэгдлийн тохиолдлын өвчний түүх, эмнэлзүй эмгэг судлалын хурлын протоколын хуулбар, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт, эхийн эндэгдлийн тохиолдлын өвчний түүх, эмнэлзүй эмгэг судлалын хурлын протоколын хуулбар, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт, эхийн эндэгдлийг хэлэлцэх багийн хурлын шийдвэрийг хүргүүлэв.
8. Эмийн борлуулалттай холбоотой 1 гомдлын дагуу Хүслэн эмнэлгийн дэргэдэх эмийн санд хяналт хийн албан тоот хүргүүллээ.
9. Мансууруулах эмийн жорын маягтын хэрэглээний тайланг ЭМЯ-д хүргүүлсэн байна.
10. Эрүүл мэндийн газрын албан хаагчдын үйлчилгээний стандартыг 9 бүлэгээр боловсруулан гаргасан, ажилчдаас санал авч байна.
11. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 5-р сарын 22-ны өдрийн А/50 тоот тушаалаар батлагдсан Аймгийн Эрүүл мэндийн газрын төрийн албан хаагчийн ёс зүйн хорооны хуралыг 2014 оны 8-р сарын 19-ны өдрийн хуралдаанаар 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд: мэргэжилтэнээр ажиллаж байсан Д,Оюунтунгалагын гомдлыг хэлэлцэж, Эрүүл мэндийн газрын дэргэдэх баримт бичгийг нягтлан шалгах ажлын хэсгээр шийдвэр гаргуулахаар шийдвэрлэсэн.
12. 4, 3, 2-р микрийн хувийн хэвшлийн эмнэлгүүдээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар хяналт хийлээ.
13. Эх, нярайн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн судалгааны лабораторийн болон ариутгал бактерлогийн тоног төхөөрөмийн судалгаа хүргүүллээ.
14. ЭХЭМҮТ-д Эх хүүхдийн эрүүл мэндийн 7 хоногийн мэдээг цахимаар хүргэж мэдээлэлийг програмид шивж оруулсан
15. 7 сарын ХХЭМБ-ын хүн амын амбулатори болон стационарын өвчлөлийг эрүүл мэндийн мэдээлэлийн програмид оруулан сарын мэдээтэй тулгалт хийж баталгаажуулсан
16. 9 сарын Хужиртын илгээх бичгийн захиалгыг хийсэн
17. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 8-р сарын 19-ны өдрийн А/66 тоот тушаалаар Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөл” –ийг шинэчлэн байгуулсан. Зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг ханган ажилласан
18. Эрүүл мэндийн газрын даргын 08 сарын 11-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Үйлс бадрах, Элбэрэлт үйлс ӨЭМТөвүүдийг нэгтгэн зохион байгуулж байгаатай холбогдуулан комисс томилогдож ажил хүлээлцүүлсэн. Үүнд: ӨЭМТөвүүдэд ашиглагдаж байгаа бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, даргын тушаал, ирсэн явсан бичиг, өргөдөл гомдол, ажилчдын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтыг бүртгэн хүлээлцүүлсэн
19. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гурав дахь хурлыг зохион байгуулсан. Хурлын ирц 62,5%-тай байсан тул 8 сарын 29-нд 100%-ийн дахин хуралдаж 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болсон
20. 8-р сарын 20-нд эрүүл мэндийн яамны сайдын теле хурлыг зохион байгуулах техникийн бэлтгэл ажлыг ханган оролцлоо.
21. Эрүүл мэндийн яамнаас 20 сая 700 мянган төгрөгийн тоног төхөөрөмж, бодис, оношлуур хүлээн авч, актаар буцаах баримтуудыг яаманд буцаан хүргүүлсэн
22. Эрүүл мэндийн газрын 4429 машины дугаарыг солиулж бичиг баримттай болгосон
23. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа болон дутагдалтай байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгаа авсан
24. Эдийн засаг, төсвийн төлөвлөлт, зохицуулалт, барилга байгууламж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний урьдчилсан мэдүүлгийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн
25. Төрийн албаны тухай хуулий 17.4 дэх заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, Мэдээлэл технологи, зайн оношлогоо, Хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудит, Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтний сул орон тоонд төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцөөс мэргэжилтэн авч ажиллуулах тухай албан бичиг хүргүүлсэн
26. Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу амарч байгаа болон, амрах, амралт дутуу ажилчдын мэдээлэл гаргасан
27. Өрх хувийн хэвшлийн эмнэлгүүдийн орлого зарлагын мэдээ нэгтгэж яаманд явуулсан
28. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд “Эмнэлгийн байгууллагын удирдлага менежмент ба тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 9 сарын 25-нд УБ хотод зохион байгуулагдахтай холбоотой илтгэл хэлэлцүүлэх тухай урьдчилсан хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар хүргүүлсэн
29. Зүрх судас, үе мөч, булчингийн хэт авиан оношлогоо сэдвээр 1-р амаржих газрын хурлын танхимд зохион байгуулагдах хурлын хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар хүргүүлэв.
Эх сурвалж: http://erdenet.mn