“Ulgii Cup” боксын олон улсын тэмцээн өнөөдөр Спорт цогцолборт эхэлж, урьдчилсан тоглолтууд явагдаж байна. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, БНКазУ, Монгол Улсын нийт 100 гаруй тамирчин, эмэгтэйчүүдийн 44 кг, эрэгтэйчүүдийн 49кг, 52кг, 56кг, 60кг, 64кг, 69 кг, 75кг, 81кг, 91 кг гэсэн жинд өрсөлдөж байна.
Олон улсын боксын тэмцээний нээлт маргааш 14:00 цагт болно.
Энэхүү боксын тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, наймдугаар сарын 29-нд өндөрлөнө.
– See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/1579#sthash.6AmDOgae.dpuf
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод боксын "Өлгий цом" олон улсын анхдугаар тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсын нийт 100 гаруй тамирчид, эрэгтэйчүүдийн 49кг, 52кг, 56кг, 60кг, 64кг, 69 кг, 75кг, 81кг, 91 кг, эмэгтэйчүүдийн 44 кг-д өрсөлдөж байна.
"Өлгий цом"-д Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч Д.Бандийн удирдсан олимп, дэлхийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй Монголын шигшээ багийн шилдэг боксчид оролцож байна.
Энэ удаагийн тэмцээн Азийн тоглолт, оюутны ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдийн өмнөх сорилт болж байгаагаараа ихээхэн онцлог юм. Тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, наймдугаар сарын 29-нд өндөрлөнө.
Ч.БОЛ