Оюутны тэтгэлэг олгоход юу харгалзах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлэг олгоход юу харгалзах вэ?

Дээд боловсрол санхүүжилт, суралцагчидын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд заасны дагуу оюутны үндэсний тэтгэлэг болох 70 000 төгрөгийг олгох журам суралцагч болон сургалтын байгуулагад тавигдах шаардлага сард олгох хэмжээ, хугацааг “Засгийн газар” тогтооно гэсэн өөрчлөлт орсон байна. Үүний дагуу тэтгэлэг олгох журмыг шинэчлэн боловсруулжээ. Доктор , магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутан, байгуулагад тэтгэлэг олгоход тавигдах шаардлага дараах байдлаар өөрчлөгджээ.

  • Сургалтын байгуулагын төгсөгчидийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсоныг баталгаажуулсан байх
  • Сургалтын байгуулага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх
  • Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж дүгнүүлсэн байх
  • Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах
  • Сургууль өөрийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг тавьжээ. Шинээр нэмэгдсэн эдгээр шаардлагыг хангасан суралцагч болон сургууль үндэсний тэтгэлэгийг авах эрхтэй болгох ажээ

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж