Ширээний теннисний өсвөрийн 16 тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг албаны хүний хамтаар Японы Осака, Токио хотуудад болох олон улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр тус улсыг зориод байна. Тэгвэл энэ долоо хоногт дахин өсвөрийн баг тамирчид Хөх хотыг зорихоор бэлтгэлээ базааж байна.
Өсвөрийн баг тамирчид ӨМӨЗО-ын Хөх хотод зохион байгуулагдах Монгол Туургатан хүүхдийн спортын наадамд оролцохоор болжээ. Ирэх есдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд Хөх хотод болох тус тэмцээнд манай өсвөрийн 14-17 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин, дасгалжуулагч ОУХМ С.Галбадрах, Б.Нямаа нарын удирдлагад оролцох гэж байна. Мөн энэхүү тэмцээнд улсын шүүгч Л.Баярмагнай, Д.Энхбаатар нар шүүгчээр ажиллах юм байна.
Ч.БОЛ