М.Бундмаа, А.Цолмон нар тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

М.Бундмаа, А.Цолмон нар тэмцээнээ дуусгалаа

– М.Бундмаа, А.Цолмон нар тэмцээнээ дуусгалаа.

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, А.Цолмон нар барилдлаа. Тэдний хувьд хоёулаа шөвгийн 16-д шалгараад байсан бөгөөд учраа бөхчүүддээ торгуулиар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцийг юко үнэлгээгээр ялсан ч Маялинда Кэлмэндид хоёр торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

А.Цолмон эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Коэнийг вазари үнэлгээгээр ялсан ч БНХАУ-ын Ма Иньнанд торгуулаар ялагдан шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.

Ийнхүү өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдсанаас гурван нь тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд D хэсгийг тэргүүлэн барилдаж буй Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, Канадын Бучардийг вазари үнэлгээгээр, Германы Сиэдлийг нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулан шөвгийн 16-д шалгараад байна. Тэрээр шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө БНХАУ-ын Ма Дуанбинтэй барилдана.

Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж