Эрдэнэмандал сум шилдэг болсон нь сайдын буян уу?

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Эрдэнэмандал сум шилдэг болсон нь сайдын буян уу?

УИХ-аар улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үед сайдтай аймагт нь хамгийн их хөрөнгө хуваарилагдаж “божийдог” байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед нэгэн шинэ моод дэлгэрсэн байж мэдэшгүй нь. Гэхдээ энэ бол батлагдсан зүйл биш.

Засгийн газар жил бүр “Шилдэг сум” шалгаруулдаг болсон, түүнд нь энэ жил Архангай аймгийн Эрдэнэмандал багтаж, шилдгээр шалгарсан юм байна. Үүнийг Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа хамгийн олон сайдтай нь нөлөөлж, шилдгээр шалгарлаа хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Засгийн газрын танхимд Архангай аймгийн сайд олон аж. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Шадар сайд Д.Тэрбишдагва гэгчлэн аль ч аймагт байхгүй олон сайд багтсан нь Эрдэнэмандал сумыг өөд нь татаж шилдгээр шалгаруулахад нөлөөлсөн гэх.

Үнэн, худлыг цаг хугацаа харуулах биз ээ. Хэрвээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас илүү ажилтай, ахуйтай, хөгжилтэй дэвшилтэй сум байхад түүнийг “Шилдэг-“ээр шалгаруулаагүй бол “Сайдуудын буянаар Эрдэнэмандал сум” шилдэг болсон гэдэг “гуншин” зүүж, балрах байх шүү.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж