М.Бундмаа, А.Цолмон нар шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

М.Бундмаа, А.Цолмон нар шөвгийн 16-д шалгарлаа

-М.Бундмаа, А.Цолмон нар шөвгийн 16-д шалгарлаа.

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдаж буй манай хоёр бөхийн хувьд хоёр дахь барилдаандаа Израйлын бөхчүүдтэй оноолт таараад байсан.

2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцтэй оноолт таарсан. Тэрээр Шварцыг юко үнэлгээгээр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.

Мөн энэ жинд барилдаж буй А.Цолмон Израйлын Коэнтэй барилдаж, вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Израйль бөхийн хувьд энэ жилиийн Европын аваргаас хүрэл медаль хүртжээ.

Энэ жинд нийт 42 бөх барилдаж байгаагаас шөвгийн 16 эхнээсээ тодорч эхэллээ. Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж