М.Бундмаа гоц мөргөж, А.Цолмон эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

М.Бундмаа гоц мөргөж, А.Цолмон эхний өрсөлдөгчөө яллаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медаль М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцтэй оноолт таарчээ.

А.Цолмон хэсгийн эхний барилдаанд Унгарын бөх Барбара Маростой барилдаж, нэг торгуулиар ялалт байгууллаа. Тэрээр дараагийн тойрогт Израйлын бөхтэй барилдана.

Энэ жинд нийт 42 бөх барилдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж