
Ажил хаялт болон эсэргүүцлийн жагсаалууд Афин, Тессалоники болон Грекийн бусад хотуудад зохион байгуулагдсан байна. Жагсаалд оролцсон маск зүүсэн олон арван залуучууд жагсаалынхаа үеэр нийслэл Афин хотод цагдаа нартай мөргөлдсөн байна. Тайван бус замаар жагсан метроны буудлуудын гантиг хавтанг ховхлон авч, хогийн савнуудад гал тавьж, утасны путк, автобусны буудлуудыг эвдэн сүйтгэж байсан жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж, резинен-гранат хэрэглэсэн байна. Жагсаалын үеэр болсон хүчирхийллийн үеэр мотоцикльтой нэг цагдаа бэртэж гэмтжээ.
10,000 орчим хүн оролцсон жагсаалыг тус улсын зүүний чиглэлийн үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулсан бол түүнээс тусдаа 6,000 орчим хүн оролцсон коммунист намын дэмжлэгтэй “PAME” үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулсан жагсаал тайван замаар өндөрлөсөн байна. Грекийн Засгийн газар асар их өрийн дарамтанд ороод байгаа бөгөөд өнгөрсөн сард Европын Холбоо, Олон Улсын Валютын Сангаас 110 тэрбум еврогийн зээл тусламж авч байж нэхэгдэж эхлээд байсан өрөө эхнээс нь төлж чадсан. Санхүүгийн тусламж авсны хариуд Афин илүү хатуу чанд төсөв танах бодлого хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэхгүй барих буюу танаж, хэрэглэгчдийн татварыг нэмээгдүүлэх арга хэмжээ авахаа зарласан бөгөөд одоо хөдөлмөрийн зах зээл болон нийгмийн даатгалын салбартаа өөрчлөлт хийх шийд гаргаад байгаа юм.
Т.Бадрах