Даваа гариг буюу наймдугаар сарын 25-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.
Эрүүл мэндийн зөвөлгөөг хүргэж байна. Эмч Хатагин Батчулууны Гэрэлт-одын зөвөлгөөнөөс хүргэж байна.
Ногоон цай их уу, сайн алх. Хэвлийн өөх багасна. Олон евчний шалтгаан үгүй болно. Настай япончууд туранхай бие чангатай байдаг нь үүнд байгаа хэрэг.
Өхх идэх их дуртай юу? Холестерин артерийн судасыг яаж хатууруулж бөглөдгийг харж байна уу? Цусны холестерин өндөр байх нь тархинд цус харвах, зүрхний шигдээсээр өвдөх гол шалтгаан. Амьтны гаралтай еех бага ид. Тамхи бүү тат. Жингээ хас.
Манай улсад тархины цус харвалт, зурхний шигдээс өвчлөл, нас баралт маш өндөр байна, өвчлөл залуужиж байна. Хувь хvн энэ евчлелийн эрсдэлийг багасгаж чадна.
Энэ өдрийн нэг анхаарал татсан үйл явдал бол жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Манай хойд хөршид болж байгаагаар ихээхэн онцлогтой тус тэмцээний эхний өдөр монголчуудын дэлхийн аваргатай болсон.
ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д 33 дахь удаагийн ДАШТ өчигдөр эхэлсэн. 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртсэн. Ийнхүү монголын жүдочид Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, М.Уранцэцэг нарын гурван дэлхийн аварга цолтонтой боллоо. Цахим ертөнцөд энэ өдөр жүдогийн холбоо, жүдогийн тамирчдаараа өөрийн эрхгүй бахархаад авсан.
munkht @munkh_b Манай Болдбаатарт ялагддаг Беслан Мудранов черкес үндэстэн юм байна. Хаант Оросын уед бараг аймаглан устгагдсан үндэстний удам.
Монголын жүдочдоо халуун баяр хүргэе, бид үнэхээр хүчтэй юмаа, гайхалтай байлаа, үнэхээр хэлэх үг олдсонгүй гэж олон талархлын мэссеж жиргээчид бичиж байсан.
ЦАХИМ БОЛЖМОР