ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д болж буй жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ.
Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны бөх Беслан Мудрановг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга цолыг хүртээд байна.
"Трактор" цэнгэлдэх хүрээлэнд болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид нэг алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Эрэгтэй, 60 кг:
Алтан медаль: ОУХМ Г.Болдбаатар (Монгол)
Мөнгөн медаль: Беслан Мудранов (ОХУ)
Хүрэл медаль: Наохиса Такато (Япон) Папинашвили Амиран (Гүрж)
Эмэгтэй, 48 кг:
Алтан медаль: Ами Кондро (Япон)
Мөнгөн медаль: Паула Парето (Аргентин)
Хүрэл медаль: Бучард (Франц) Лаборде (Куба)