Дархан аварга А.Сүхбат улстөрд “зодоглоно”

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Дархан аварга А.Сүхбат улстөрд “зодоглоно”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намд гишүүнээр элсэж, олны чихийг сортойлгож байсан Дархан аварга А.Сүхбат 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төв аймгийн уугуул тэрээр өсч, өндийсөн газартаа нэр дэвших аж.

Тус аймгийн сонгогчид УИХ-ын сонгууль бүрт улааны талд саналаа өгч, сонголтоо хийж ирсэн. Тэгвэл ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд сонголтоо өөрчилж, цэнхэртүүлэх үү, хэвээр хадгалж сонголтоо хийх үү гэдгийг Дархан аваргын хийх мэхээс ихээхэн шалтгаалах болж байна.

Г.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж