Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангалаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Г.Болдбаатар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулж, финалд шалгараад байна. Тэрээр алтан медалийн төлөө Японы Такаотог ялсан тэмцээнийг зохион байгуулагч орны Беслан Мудрановтай барилдана. 

60 кг-ын жинд D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулснаар алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдахаар шалгараад байна.

60 кг-ын хагас шигшээд шалгарсан дөрвөн бөх бүгд хэсгээ тэргүүлэн барилдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж