Шигшээ барилдаан 19.00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Шигшээ барилдаан 19.00 цагаас эхэлнэ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо өнөөдөр эхэллээ. Энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх 33 дахь удаагийн ДАШТ 7500 хүний суудалтай “Трактор Арена”-д болж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.

13 цагаас эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд болж, медалийн төлөө өрсөлдөх жүдочид тодорсон. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ.

Өнөөдөр Монголын дөрвөн жүдоч дэлхийн аваргын татаминд гарсан ч Г.Болдбаатар хагас шигшээд үлдээд байна. Манай бусад бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 60 кг-д 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа 2010 оны Европийн аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийж, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар ялагдсан бол эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т, МУГТ М.Уранцэцэг шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.

60 кг-ын жинд D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан.

60 кг-ын хагас шигшээд Япон, ОХУ, Гүрж, Монголын дөрвөн бөх шалгараад байгаа бөгөөд тэд бүгд хэсгээ тэргүүлжээ.

Г.Болдбаатар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдана. Хагас шигшээ барилдаан 60 кг-ын барилдаанаар 19.00 цагаас эхэлнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж