Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Оросын соёлын өдрүүд эхэлсэн байна. Соёлын өдөр энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ үеэр Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэж, мөн Оросын алдарт жүжигчид, уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. Тэднийг Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч, уулзжээ.
Оросын уран сайхны киног Улаанбаатар хот дахь ОХУ-ын соёлын төв РЦНК-д үзүүлэхээр бэлтгэжээ.
Г.БОЛОР