Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 25-ныг хүртэл түр хугацаагаар ажиллахгүй болжээ. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт барилга угсралтын ажил хийж байгаатай холбоотой аж. Тодруулбал, гаднах зогсоолын засварын дутуу ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. Мөн ногоон байгууламжийн талбайг ч нэмэгдүүлэх аж. Түүнчлэн чийрэгжүүлэлтийн талбай, 300 автомашины зогсоол, гурван км тойрог зам бүхий дугуйн болон гүйлтийн замын ажлыг ирэх есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэгч компани ажлаа шуурхайлж байгаа гэнэ.
Г.БОЛОР