Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхэлсэн туршилтын хоногийн хугацаанд иргэд 500 төгрөгийн үнэтэй тасалбар авч, түүгээрээ хэдэн ч удаа автобусанд суух боломжтой байгаа.
Гэтэл 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Нийслэлийн Тээврийн газарт ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газраас тасалбарыг тухайн өдөр худалдах тул маргааш өдрийн тасалбар худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Нийтийн тээврээр зорчих тасалбар нь өөр, өөр өнгөтэйгээр хэвлэгдэгдэн түгээгдэж байгаа юм.
Г.НАРАН