Исландын Бардарбунга галт уул дэлбэрч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Исландын Бардарбунга галт уул дэлбэрч эхэлжээ

Фото: Архив EPA/S. OLAFS

 

Наймдугаар сарбн 23-ний өдөр Исландын Бардарбунга галт уулын дэлбэрэлт эхэлсэн байна. Британийн телевизүүдийн мэдээлснээр  дэлбэрэлтийн  районд нисэхийн “улаан түгшүүр” зарлагдсан байна. Галт уулын үнс нь онгоцны хөдөлгүүрт  аюултай байж болох юм.

 

Исландын эрх баригчид өмнө нь тэр районоос хүмүүсийг нүүлгэж эхэлсэн байлаа. Одоогоор галт уулын үнс тоос хэрхэн нөлөөлөхийг хэлэх боломжгүй байна. Галт уулын хайлмаг  уулын тогоог хучсан  мөсөн голын нүсэр давхрагыг нэвтрэн гарч ирсний дараа энэ тухай тодорхой болох ажээ.

 

XXI зууны галт уулын томоохон дэлбэрэлтүүд

 

Исландын Эйяфьятлайокудль мөсөн голын доорх нэргүй галт уул 2010 онд дэлбэрсэний улмаас зургаа хоногийн дотор Европын  ихэнх нутгийн агаарын тээвэр хаагдан асар их хохирлыг тээвэрлэгч нарт нь авчирсан билээ.

 

Сүүлийн хэд хоногийн дотор Бардарбунга галт уулын районд 4,5 магнитуд хүрсэн олон тооны газрын чичирхийлэлт гарч байсан учир Исландын эрх баригчид хүмүүсийг аюулгүй газар нүүлгэн бүсийн замуудыг хаасан байлаа.

 

Үнэлгээний дөрвөн төвшний гурав дахь нь болох “улбар шарын” сануулгыг  наймдугаар сарын 18-нд зарласан байлаа. Дэлбэрэлт эхэлсний дараа сүүлчийн “улаан” төвшин зарлагддаг. Ажиглалтын түүхэнд Бардарбунга хэдэн зууны дотор хэд хэдэн удаа дэлбэрч байжээ. Хамгийн сүүлд 2010 онд дэлбэрэлт нь бүртгэгдсэн байлаа.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чилид 6,6 магнитудтай газар хөдлөлт болов. Түүний төв нь нийслэл Сантьяго хотын баруун хойд зүгт 108 км-ийн зайтай газрын гүний 32 км-т байжээ. Одоогоор хохирлын мэдээ гараагүй байна.

 

Мөн энэ үеэр Иран, Иракийн хилийн ойролцоо Дизфуль хотоос  60 км-ын зайд газрын гүний 10 км-т 5,2 магнитудтай газар хөдлөлт боллоо. Энэ бүсэд наймдугаар сарын 18-нд газар хөдлөх үеэр 250 гаруй хүн хэлмэгдсэн байлаа.

 

 

Хамгийн сүүлийн мэдээгээр, усан борооны улмаас Японы  Хирошима хотод  газрын нуралт болсны улмаас үрэгдэгсдийн тоо 50 хүн болон нэмэгдсэн байна. Өөр 38 хүн сураггүй болсонд тооцогдож байна.  Аврах ажиллагаа үргэлжилж, шинэ нурангийн аюулын улмаас үе үе Ч ажил тасалдаж байгаа гэнэ.

 

ЛАВЛАХ: Гайхмаар, аймаар галт уулнууд

 

Индонезийн Сумбава арал дээр Тамбора галт уул 1815 оны дөрөвдүгээр сарын 5-нд дэлбэрч эхэлсэн нь хүн төрлөхтний түүхэнд хамгийн том гамшгийн нэг болсон  юм. Галт уулын хайлмаг ба үнсний хэмжээ нь 180 шоо километр болсон ба нийтдээ 92 мянган хүний амийг авчээ. Зураг дээр: Сумбова арлын галт уул Тамбора 2010 онд.

Фото: AP Photo/KOMPAS Images, Iwan Setiyawan

 

Чилиийн Пуйеуэ галт уулын дэлбэрэлт, 2011 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/IAN SALAS

 

Хавтгай Толбачик галт уулын дэлбэрэлт, Камчатка, Орос, 2012 он.

Фото: ИТАР-ТАСС

 

Японы Сакуразима галт уулын сэрэлт, 2013 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/KAGOSHIMA LOCAL METEOROLOGICAL OBSERVATORY/HANDOUT

 

Индонезийн Карангетанг галт уулын хайлмагийн урсгал, 2013 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/ROMY

 

Номхон далайн усан доорх  галт уулын дэлбэрэлт, Нукуалофа, Тонга арал, 2009 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/LOTHAR SLABON

 

Индонезийн Суматраарлын Синабунг галт уул, 2014 он.

Фото: EPA/ADE SINUHAJI

 

Мутновскийн гал уулын бэлийн халуун  булгууд, Камчатскийн хязгаар, Орос, 2013 он.

Фото: ИТАР-ТАСС/Александр Петров

 

Исландын Эйяфьядлайокюдль мөсөн голынг доорх галт уулын дэлбэрэлт, 2010 он.

Фото: AP Photo/Brynjar Gauti

 

Филиппины Майон галт уулын халуун хайлмагийн урсгал, 2009 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA

 

Индонезийн Локон галт уул, 2012 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/STRINGER

 

Италийн Этна галт уулын тогоо, 2004 он.

Фото: EPA/CUFARI

 

Аляскийн Павлова галт уулын дэлбэрэлт, 2013 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/NASA

 

Мексикийн Попокатепетль галт уул, 2013 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/FRANCISCO GUASCO

 

Ядоны Кюсю арал дахь Шинмоедаке галт уул, 2011 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA

 

Исландын Гримсвотн галт уулын дэлбэрэлт, 2011 он.

Фото: ИТАР-ТАСС/EPA/EGILL ADALSTEINSSON

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж