АНУ явахаар мєнгєний хэрэг гарсан Э.Цогбаяр саналыг хүлээн авч ТВ чатад “Хүн зодоод, мєнгє авах залуус байвал утасдаарай” гэсэн утга бүхий мессежийг илгээснээр энэ хэрэг үйлдэгджээ. Энэ хэргийн шүүх хурал сунжирсаар Р.Аюушт холбогдох хэргийг “Чатын эмээ”-гийн хэрэг нэрээр хэлэлцэх болсон юм.
Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард шүүн хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн… 91.2.3, 91.2.4-т зааснаар ялласан. Үүний дагуу түүнд 15 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг хэрэгт Р.Аюушаас гадна 10 хүн холбогдсон бөгөөд тэдний хоёр нь 14 жилийн ял авсан бол бусад нь мөн хэмжээний ял сонссон ч өршөөлийн хуулиар суллагдсан. Мөн эмээтэй хамт амьдардаг хэрэгт холбогдогч Д охиныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-оор 14 жилийн ял оноогоод өршөөлийн хуульд хамруулах шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг Р.Аюушийн өмгөөлөгчид эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан юм. Уг хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Энэ хурлаар түүний өмгөөлөгчдийн зүгээс “Өдгөө 92 настай Р.Аюуш нь захиалгаар хүний амийг санаатайгаар хохироосон үйлдэл хийгээгүй. Мөн тухайн үед хамт амьдарч байсан 14 настай охин Д-г хэрэгт уруу татаж, оролцуулаагүй. Харин архи ууж агсамнадаг байсан талийгаачийг зодож хашраахыг хүссэн. Харин охины хувьд эмээгийн хэлж байсныг утсаар дамжуулсан гэдгээр хэрэгт холбогдогч болсон. Хүний амь хохироохыг хүсээгүй. Иймд тэдэнд оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, хөнгөлөхийг хүсч байна” гэсэн тайлбарыг тавьж байв.
Улсын прокурор Г.Мижиддоржоор ахлуулсан шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж танилцууллаа.
Өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох баримтыг үндэслэн 92 настай Р.Аюушын хувьд санаатай хүн алсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлт гаргахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Энэ талаар хэргийн гол гэрч болох Д-ийн мэдүүлгийг харгалзан Р.Аюушт оноосон шийтгэлийг хөнгөрүүлэх шийдвэр гаргалаа. Тэрбээр хүнийг зодуулахаар захиалга өгсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 99.2-т зааснаар ялын дээд хэмжээ болох зургаан сарын хорих, бага насны хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан хэргээр Эрүүгийн хуулийн 114.1-д зааснаар гурван сар хорих ял оноож байна. Гэхдээ тэрбээр анх удааг хэрэг үйлдсэн, 55 –аас дээш насны эмэгтэй хүнийг ялаас өршөөн хэлтрүүлэх зүйл заалт болон өршөөлд хамрагдах хуулийн дагуу түүний ялыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Харин хэргийн гол гэрч буюу хамтрагч Д-ийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ тэрбээр 15 настай байсан. Эрүүгийн хуульд зааснаар 16 аас дээш насны хүнийг гэмт хэрэгт татах ёстой байдаг тул хэрэгтнээр татах боломжгүй гэж үзэн түүний хэргийг хэрэгсэхгүй болгов.
Харин хүний амь санаатайгаар хөнөөсөн С.Цогбаяр, Э.Золбаяр нарын хувьд анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 38.1 заалтыг зөрчиж, хууль зааснаас доогуур ял оноосон гэж үзжээ. Тэдэнд ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оноосон зүйл заалтыг хүчингүй болгож, хэргийг нь дахин шүүн хэлэлцүүлэхээр шийдвэр гаргалаа.
П.Наран